Өмнөд Солонгосын Ерөнхий сайд асан Бан Ки Мүнийг хоёр дахь удаагаа Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоход эсэргүүцэх хүн гарахгүй гэж ажиглагчид үзэж байна. Бан Ки Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон цагаасаа эхлэн даруухан дипломатч гэдгээ харуулсан юм. Өнгөрсөн даваа гаригт Нью Йорк болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ “Энэ агуу том байгууллагыг удирдана гэдэг нэр төрийн хэрэг” гэж хэлсэн байна.
Тэрбээр "Хэрэв гишүүн орнууд дахин итгэл хүлээлгэвэл би энэ үүргийг дахин нэр төртэйгээр биелүүлэхэд бэлэн байна” гэжээ.
Бан Ки Мүн 2007 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсны дараа хүний эрхийг зөрчигчдөд хэтэрхий зөөлөн, хойрго хандаж байна гэдэг шүүмжлэлд өртөж байсан юм. Харин даваа гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр Бан Ки Мүн хүний эрх, шударга ёсны талд тууштай зогсч, Арабад өрнөж буй ардчилалын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Бан Ки Мүн хүчирхийлэл, аллага хядлага болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг улс орнуудын засгийн газрын анхааралд хүргэхээр ажиллахаа мэдэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг дэмжиж буйгаа Франц, Хятадын дипломатууд илэрхийлсэн байна