Хятадын хөрөнгийн зах хүчирхэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Хятадын хөрөнгийн зах хүчирхэгжиж байна

Хятад улс хөрөнгийн зах зээлийнхээ хэмжээгээр амекчуудын араас нэхэж явна. Даваа гаригт Дундад улсын санхүүгийн зах зээл бас нэг дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, тус улсын хөрөнгийн зах зээлийн хэмжээ түүхэнд анх удаагаа 10 их наяд ам.доллар болов. Хятадын энэхүү хөрөнгөжилт Америкийн хөрөнгөжилтийн 40 хувьтай тэнцэж байгаа юм.

Эх сурвалт: zerohedge

Үүний дараа Дундад улсын индексүүд доошилж эхэллээ. Өчигдрийн арилжааны дунд үеэр Shanghai Composite индекс унаж, нэг хувьтай гарлаа.

Эх сурвалж: zerohedge

 

ГРЕКИЙН МЭДЭЭ

Грекийн асуудлаар явагдсан хэлэлцээрийн бүтэлгүйтснээс болж хөрөнгийн зах зээлд уналт ажиглагдав. Ням гаригт Грекийн олон улсын зээлдүүлэгч нартай хийсэн хэлэлцээр бүтэлгүйтэн Грек дефолт руу ойртлоо.

Европын холбооны төлөөлөгчид хамаг гэм бурууг Грект тохов. Зургадугаар сард ОУВС-д төлөх 1,6 тэрбум еврог олох ямар нэгэн шинэ санааг тэд гаргаж ирсэнгүй. Харин Грекийн эрх баригчид цалин, тэтгэвэрийг цаашид хасах шаардлагад хэзээ ч захирагдахгүй гэлээ.

 

ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛ ИЙМ ХАНДЛАГАТАЙГААР ХҮЛЭЭН АВЛАА

Эх сурвалж: zerohedge

 

АМЕРИКИЙН ИНДЕКС S&P 500: ЭНД ФЬЮЧЕРС ИНГЭЖ ХҮЛЭЭН АВЛАА

Эх сурвалж: zerohedge

Энд эргээд Хятадын сэдвээ хөндөе. Хэрэв Бээжин дэлхийд тэргүүлэх, юаниа нөөцийн валют болгох хүсэлтэй юм бол тус орны санхүүгийн зах зээл дэлхийн томоохонд тооцогдох ёстой. Одоо Хятадад энэ чиглэлд амжилттай урагшилж байна. Гэхдээ санхүүгийн зэх зээлийн өсөлт нь хөөс байж магадгүй байна

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж