Аль-Каидагийн “хоёрдугаар хүн” алагджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

Аль-Каидагийн “хоёрдугаар хүн” алагджээ

 

Олон улсын террорист бүлэглэл аль-Каидагийн “хоёрдугаар хүн” гэгддэг Насир аль-Вахиши Йеменд агаарын цохилтын үеэр алагджээ. Насир аль-Вахиши нь Арабын хойг дахь аль-Каида бүлэглэлийн лидер Аяман аль-Завахиригийн орыг залгах “угсаа залгамжлах ханхүү” байв.

 

Агаарын бөмбөгдөлтийн үеэр Насир аль-Вахиши хоёр зөвлөхийнхөө хамт амь үрэгджээ. Түүний үхэл аль-Каида бүлэглэлийн лидер Осама бин Ладеныг устганаас хойш аль-Каидад өгсөн том цохилт болов. Гэхдээ мэдээж түүнийг орлох өөр нэгэн гарч ирсэн нь тодорхой. Тэр нь Арабын хойг дахь аль-Каида бүлэглэлийн лидерүүдийн нэг Касим аль-Рями аж.

 

Насир аль-Вахиши 2006 онд Йемений шоронгоос оргосныхоо дараа Осама бин Ладены дор ажиллах болж, хожим Арабын хойг дахь аль-Каида бүлэглэлд2009 оноос хоёрдугаар хүний үүргийг гүйцэтгэж эхэлжээ.

 

АНУ террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцлээ илүү үр дүнтэй болгохын тулд удирдагч, лидерүүдийг нь онилж, устгах болсон юм. Үүнд АНУ-ын тусгай хүчнийхэн гол ажлыг гүйцэтгэж байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: CNN

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж