АТГ-аас Мөрдөх албыг салгана

Хуучирсан мэдээ: 2015.06.17-нд нийтлэгдсэн

АТГ-аас Мөрдөх албыг салгана

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр завсарлаггүйгээр бүтэн 11.30 цаг хуралдлаа. Тодруулбал, 09.30 цагт эхэлсэн тус байнгын хорооны хуралдаан 20.30 цагийн орчимд өндөрлөсөн юм. Байнгын хорооны хуралдаанаар хамгийн сүүлд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцээд олонхийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Ингэхдээ эхлээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдчихээд УИХ-аар Зөрчлийн тухай хуулийг баталж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн төсөл/ шинэчилсэн/-ийг хэлэлцэх үеэр дээрх хуулийн төсөлд тусгасан “Авлигатай тэмцэх газрын харьяанд байгаа Мөрдөх албыг Прокурорын харьяанд шилжүүлэх заалтыг оруулж өгч, батлах ёстой гэж гишүүд үзэж байв.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж