Дэлхийд тэргүүлэгч anti-virus үйлдвэрлэгчдийн нэг “Kaspersky” компанийн мэдээллийн сан хакеруудын халдлагад өртсөн байна. Тус компаниас мэдэгдэхдээ "Хамгийн сүүлийн үеийн технологийг танадах зорилгоор халдлагыг үйлдсэн” гэж таамаглаж байна. Хакерууд зарим файлыг танадаж чадсан боловч чухал мэдээлэл алдагдаагүй" гэдгийг онцолжээ. “Kaspersky”-ийн шинжээчид халдлагыг “Duqu” нэртэй “Trojan”-ийн зохиогчтой холбож үзэж байгаа аж. Өнгөрсөн удаад энэхүү “Trojan” нь “Microsoft Word”-ийн програмчлалын доголдлыг ашиглаж системд нэвтэрсэн байна. Харин энэ удаад “Duqu 2.0” нь мөн л “Microsoft”-ийн програм суулгах файлыг ашиглан нэвтэрсэн байгаа аж. Тус компанийн шинжээчид “Trojan” файлыг Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг тандахад ашигласан гэдгийг батлах баримт олсноо мэдэгдсэн байна.