Дюрант: Ирэх улиралд тэс өөр түүх хөвөрнө

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Дюрант: Ирэх улиралд тэс өөр түүх хөвөрнө

“Оклахома”-гийн лидер Кевин Дюрант энэ улиралд гурван ч удаа хагалгаанд орж, хөгжөөн дэмжигчдийн анхааралд ч өртөхөө больсон нь эргээд түүнд ирэх улиралд өөрийгөө дахин харуулах хүслийг төрүүлж өгсөн талаар ярьжээ.

duu

“Энэ нь эхэндээ миний дургүйг хичнээн их хүргэж байсан гээч. Гэхдээ одоо бол өөрийгөө дахин харуулах, нотлох хэрэгтэй гэдгээ ойлгосон минь харин ч сайхан санагдаж байна. Энэ улиралд би Леброн Жеймс, Стефен Карри нартай зэрэгцэж яригдахаар байгаагүй ээ. Харин ирэх улиралд тэс өөр түүх хөврөх болно. Заримдаа чи хүмүүст юу чаддагаа харуулах шаардлагатай болдог. Учир нь хүмүүс амархан мартчихдаг зантай” гэж Дюрант ярьсан байна.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж