Хуралдаанаар даатгалын салбарын хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, банк санхүүгийн салбарт татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой бэрхшээлийг арилгах тухай багц асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх ажлын хүрээнд татвартай холбоотой үүсч буй бэрхшээлүүд, олон улсын хөрөнгийн зах зээлд бонд гаргасан Монгол Улсын аж ахуйн нэгжид татвар ногдуулах, арилжааны банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заримт заалтыг хэрэгжүүлэхдээ уян хатан бодлого баримтлах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр болгох талаар Монголынбанкны холбооноос асуудал дэвшүүлэн, тодорхой шийдвэр гаргах талаар санал солилцох аж.