Ази, Европын дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ыг ирэх оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулахтай холбоотойгоор Засгийн газар өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.
АСЕМ-ын уулзалтын үеэр 4500-5000 зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үдэн гаргах бөгөөд олон улсын ирэгчдийн танхимыг өргөтгөх, явагчдын транзит танхимыг шинээр байгуулж, зорчигч үйлчилгээний терминалын барилгын багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг хийснээр одоо байгаа талбайг 2,3 дахин нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцохоор 51 улсын төлөөлөгч, тэдгээрээс 39 улсын төрийн тэргүүн өөрийн агаарын хөлгөөр ирэх урьдчилсан мэдээлэлтэй байна.
Эх сурвалж: zasag.mn