Лондонгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэх талаар санал солилцоно

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Лондонгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэх талаар санал солилцоно

Лондонгийн хөрөнгийн бирж дээр Монголын хувьцаат компаниудыг давхар бүртгэл /dual listing/ хийлгэх боломжийн талаар санал солилцоно

Лондон хотноо 2015 оны 6 дугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулагдаж байгаа Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын 40 дэх удаагийн чуулга уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Гаадулам нар оролцож байна.

Хорооны зүгээс Монгол Улсын зохицуулалт, хяналт шалгалтын эрх бүхий байгууллагын хувьд энэ жилийн чуулга уулзалтад томоохон зорилтуудыг дэвшүүлэн оролцож байгаа юм. 

Нэн тэргүүнд Ази номхон далайн бүс нутгийн зөвлөл (АPRC)-ийн салбар хуралдаанд оролцож бүс нутгийн үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын хүрээнд хийгдэж байгаа туршлагуудыг авч хэрэгжүүлэх, өөрийн орны зах зээлд нэвтрүүлэх боломжийн талаар судлах юм. Мөн Тайванийн Үнэт цаас, фьючерсийн хорооны удирдлагуудтай уулзалт хийж, Биржээс гадуурх арилжаа /Emerging Stock Board/ байгуулах асуудлаар санал солилцох, Лондонгийн хөрөнгийн бирж дээр Монголын хувьцаат компаниудыг давхар бүртгэл /dual listing/ хийлгэх боломжийн талаар ярилцах асуудлыг албан айлчлалын төлөвлөгөөндөө тусгасан байна.

Энэхүү чуулга уулзалтын үр дүнд хөгжиж буй зах зээлтэй гишүүн орнуудын үнэт цаасны зах зээлийн туршлага, тулгарч буй асуудлууд, хүндрэл бэрхшээл, түүнээс хэрхэн гарах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг судлах, холбогдох туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломж бий болно хэмээн Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж