Синабунг галт уулын идэвхжил улам аюултай болов

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Синабунг галт уулын идэвхжил улам аюултай болов

 

Суматра арлын Синабунг галт уулын идэвхжил энэ зургадугаар сарын 2-ноос хойш улам аюултай болсоор байна. Галт уулын дэлбэрэлт нэмэгдсээр аюулын хамгийн өндөр түвшинд хүрсэн тул эргэн тойрны оршин суугчид дүрвэж эхэлжээ.

 

Одоогоор Синабунг галт уулын ойр орчимд амьдардаг 3000 хүн орон гэрээ орхин нүүгээд байгаа ч цаашид нүүлгэн шилжүүлэлт үргэлжлэх гэнэ.  Шинжлэх ухаанчид Синабунг галт уулын дэлбэрэлт цаашид улам аюултай болно хэмээн зовниж байна.

 

Өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Синабунг галт уулын дэлбэрэлтийн улмаас 14 хүн амь үрэгдсэн аж. Синабунг галт уул 2010 онд сэрэхээсээ өмнө 400 гаруй жил унтаа байсан юм.

 

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж