цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгийн зүүн , төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.