Өмнөд Солонгост титэм вирусын (MERS) халдвараар өвчилсөн гурван хүн нас барснаар хохирогчдын тоо 19-д хүрлээ. Титэм вирусын халдвартай гурван хүн нас барсны хоёр нь онцгойлох ямар нэгэн өвчингүй байсан бол нэг нь 40 гаруй настай, элэгний циррозоор өвдсөн хүн байжээ.
Вирусын халдвараар 50-аас доош насны хүн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн нь энэ бөгөөд өмнөх хохирогчид 50-80 гаруй насны хүнд өвчтэй хүмүүс байсан юм. Ийн одоогийн байдлаар титэм вирусын халдварын нас баралт 12 хувь болж нэмэгдээд байна. Үүний зэрэгцээ титэм вирусын халдвараас эдгэрсэн 17 хүн байгаа аж. Титэм вирусын эсрэг эм, вакцин байхгүй ч шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийгдэж байгааг албаныхан онцолжээ.
Сануулахад, Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сарын 20-нд титэм вирусын халдвар илэрснээс хойш 154 хүн өвчлөөд байгаа юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Korea Times