АНУ Польшид хүнд зэвсгээ хадгална

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

АНУ Польшид хүнд зэвсгээ хадгална

 

АНУ хүнд зэвсэг, явган цэргийн тээврийн хэрэгслүүдээ Польшид байршуулан хадгалахаар төлөвлөж байна.

 

Энэ тухай өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын баталан хамгаалахын сайд Эштон Картер Польшийн батлан хамгаалахын сайд Томаш Семоняктай хэлэлцсэн аж. Үүгээр ч зогсохгүй Балтын тэнгисийн гурван орон АНУ-ын хүнд зэвсгийг байршуулж хадгалахаар төлөвлөж байгаа гэнэ. Харин ОХУ-ын зүгээс Вашингтоны энэ төлөвлөгөөг “Маш аюултай үр дагавартай байж болох"-ыг анхааруулсан байна. Хэрэв АНУ зүүн Европ болон Балтын тэнгисийн орнуудад зэр зэвсэг, техник хэрэгслээ байрлуулвал хүйтэн дайнаас хойш Пентагон, НАТО-гийн хийсэн  хамгийн том түрэмгийлэл болно хэмээн ОХУ-ын генерал Юрий Якубов мэдэгджээ.

 

Одоогоор АНУ нь 250 орчим техник хэрэгсэлтэй зэвсэгт бригадыг НАТО-гийн холбоотон Германыг дэмжих зорилгоор илгээхээ мэдэгджээ. Эх сурвалжийн мэдээлснээр 5000 хүртэлх тооны НАТО-гийн цэрэг Зүүн Европт байрлах боломжтой гэнэ.

 

ОХУ нь Европын тогтвортой байдлыг алдагдуулж байгаад НАТО-г буруутган Польшийн ойролцоо орших Калининград хотноо “Искандер” богино зайн тусгалын пуужингуудаа байршуулна хэмээн мэдэгджээ.

 

Украины зөрчил мөргөлдөөн ОХУ болон НАТО-гийн харилцааг хүйтэн дайны хэмжээнд аваачаад байна. АНУ болон Барууныхан Украины зүүн хязгаарын зөрчилд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон буруутгаж буй.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж