“Голден Стэйт”-ийн довтлогч Дрэймонд Грин NBA-гийн финалын тав дахь тоглолтын дараагаар өрсөлдөгч багийн лидер Леброн Жеймсийг яг яаж зогсоох аргаа олохгүй байгаагаа хэлжээ.
“Леброныг гурвуулаа “барьсан” ч гэсэн тэр 40 оноо нэг тоглолтод авсан хэвээрээ байх болов уу. Гэхдээ мэдээж, оноо авахын тулд илүү их тэмцэх хэрэгтэй болно л доо. Нөгөө талаас нь харвал тэр өнөөдөр 34 шидэлт хийснээс 15 нь байгаа оноолоо. 34-өөс 15 гэдэг сайн үзүүлэлт ч гэсэн бид өнөөдөр бол хүссэн зүйлээ хийж чадлаа гэж бодож байна” хэмээн Грин өгүүлжээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: horom.mn