Мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал “Мөрөөдөл биелдэг” нэртэй лекц уншжээ. Лекцийн үеэр түүнээс сумог 2020 оны Токиогийн олимпийн наадмын төрөлд багтаахаар нэр дэвшээд буй талаар ямар бодолтой байгааг лавлахад сэтгэл нь ихэд хөдөлсөн байдлаар хариулжээ.
“Энэ бол бид бүгдийн мөрөөдөл. Гэхдээ нэр дэвшсэн болохоос яг багтчихаагүй байгаа. Хэрвээ сумо 2020 оны олимпийн наадмын төрөлд багтвал бид маш идэвхтэй ажиллах болно” гэж Хакухо өгүүлжээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: horom.mn