Йемений дэд ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэгч болов

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Йемений дэд ерөнхийлөгч үүрэг гүйцэтгэгч болов

Йеменийн дэд ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади ерөнхийлөгч болон дээд ерөнхий командлагчийн  үүрэг гүйцэтгэгч болов. Баасан гаригийн довтолгооноор шархатсан ерөнхийлөгч Али Абдалла Салех биеэ эмчлүүлэхээр Саудын Арабт ирээд байгаа юм.

Reuters агентлагийн эх сурвалж мэдээлснээр ерөнхийлөгчийн ордныг буудах үеэр Салех хүзүү болон зүрхнийхээ дор шархатсан. Йемен одоо улс төр, эдийн засгийн хямралд автаад байгаа. Төв засаглал нь зөвхөн нийслэлээ л захирдаг, орон нутгийг омгийн толгойлогч нар нь захирдаг ажээ. Йеменийн дэд ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади өмнө сөрөг хүчинтэй тохиролцож байсны дагуу Салехийн оронд ерөнхийлөгч болон сонгуульд бэлтгэх үүрэг хүлээгээд байгаа юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж