Тавантолгойн гэрээний төслийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Тавантолгойн гэрээний төслийг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний төсөл, түүнтэй холбоотой бусад хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа.

“Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг судлах УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй учраас байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй байна” гэсэн асуудал энэ үеэр хөндөгдлөө.

Одоо 11.00 цагт Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийх аж.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хүртэл хувь байхаар заасан юм.

Г.ДАРЬ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж