Гэсэн ч тус орны эрх баригчид тавдугаар сарын дундуур гарсан шиг үймээн давтагдаж магадгүй хэмээн болгоомжилж байгаа ажээ. “Никаб” буюу Израиль улс байгуулагдсаны ойгоор хэдэн мянган палестинчууд Израиль нутаг руу эсэргүүцлийн марш хийн цөмөрч орсон юм. Тэр үеэс хойш Израиль хилээ бэхэлж ирэв. НҮБ-ын тогтоолын дагуу Зургаа хоногийн дайны дараа Израилийн эзэлсэн газар нутгийг булаан эзлэгдсэн нутаг гэж үздэг. Харин Тель-Авив эдгээр нутаг дэвсгэрийг өөрийн уугуул нутаг гэж үздэг үздэг бөгөөд заримыг нь маргаантай нутаг дэвсгэр гэдэг.
Голаны өндөрлөгт хилийн хамгаалалтыг нэвтрэн орох гэсэн арабуудыг буудсанаас 14 хүн амь үрэгдэж, арван хүн шархаджээ. Сирийн талын мэдээгээр палестин дүрвэгч залуус хилийн хамгаалалтыг даван орохыг оролджээ. Залуус саад руу авиран, Израилийн танк тэднийг буудаж байгаа зураглал телевизээр гарч байлаа. Амь үрэгдэгсдийн дунд нэг хүүхэд байна. Израилийн ZMAN сайтад мэдээлснээр хилд Сирийн хилийн постоор дамжин 200 орчим палестин дүрвэгсэд дөхөж ирсэн байна. Зургадугаар сарын 5-нд арабууд Накса гэх ойг тэмдэглэж байна. Энэ өдөр 1967 онд Зургаа хоногийн дайн эхлэн арабууд Голаны өндөрлөг ба Иерусалимын зүүн хэсгийг Израильд алдсан юм.
Израилийн хил дээрх мөргөлдөөн
Израиль хилийн хамгаалалтаа чангаруулахаар тусгай албадынхаа хэдэн мянган хүнийг энэ ням гаригт дайчлав. Газар нутгаа тэлсэн 1967 онд зургаан хоног үргэлжилсэн ойн өдрөөр эсэргүүцлийн ажиллагаа болж магадгүй хэмээн уг арга хэмжээг авч байгаа юм.
Ш.МЯГМАР