G20 бүлгийн эдийн засаг хурдаа сааруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

G20 бүлгийн эдийн засаг хурдаа сааруулжээ

G20 бүлгийн орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх улирлынхаас  энэ жилийн нэгдүгээр улиралд 0,7 хувийн өсөлтийн илүүтэй байгаа талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ЭЗХАХБ) урьдчилсан мэдээнд дурьджээ.

Японы эдийн засаг 0,3%- 1%, Өмнөд Солонгосынх 0,3%-0,8% , Австралийнх 05-09 % хүртэл өсөлтийг заав.

Нэгдүгээр улиралд АНУ-ын ДНБ 0,2%-иар, Канадынх 0,1%-иар, Бразилийнх 0,2% тус тус унажээ. Харин өмнөх улиралд эдгээр орнуудын эдийн засаг 0,5%, 0,6%, 0,3% өсөлттэй байсан аж.

Харин ӨАБНУ-ын эдийн засаг нэгээс 0,3 хувь, Мексикийнх 0,7% – 0,4%, Германых 0,7% – 0,3%, Их Британийнх  0,6%- 0,3% хүртэл буужээ.

Европын холбооны ДНБ-ий өсөлт өнгөрсөн нэгдүгээр улиралд 0,4% байсан нь өмнөх улирлынхтай адил үзүүлэлт аж. Евро бүсийн эдийн засгийн хувьд өмнөх улирлын адил 0,4 хувиар өссөн байна.

G20 бүлгийн орнуудын эдийн засгийн өсөлт 2015 оны I улиралд  өнгөрсөн 10-12-р сарын үеийн 3,2%-иас  3,3% хувь хүртэл хурдаслаа. Хамгийн өндөр өсөлт Энэтхэг /7,5%/, Хятадад /7%/ ажиглагдсан бол Бразиль (1,1%) болон Японд (1%) уналттай гарчээ.

ЭЗХАХБ нь дэлхийн эдийн засгийн  тэргүүлэх байгууллагуудын нэг бөгөөд хөгжлөөрөө тэргүүлдэг 34 орныг нэгтгэдэг юм. Өдгөө тус байгууллагад Австрали, Австри, Бельги, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Израиль, Ирланд, Исланд, Испани, Итали, Канад, Люксембург, Мексик, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Португали, Словаки, Словени, АНУ, Турк, Финлянд, Франц, Чех, Чили, Швейцари, Швед, Эстони, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд багтаж байна.  

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж