Токтогон Алтыбасарова
Кадр: KTRKkg / YouTube
Эх орны дайны үеэр бүслэгдсэн Ленинградаад нүүлгэн авчирсан 150 хүүхдийн эх болсон Токтогон Алтыбасарова Киргизид нас баржээ. “Бишкекийн оройн сонин” мэдээлснээр түүнийг Иссык-Кулийн Тюпын районы төрөлх тосгон Крментад нутаглуулсан байна.
Дайн эхлэх үеэр 16 настай Токтогоныг бичиг үсэгтэй гээд Курментын тосгоны зөвлөлийн даргаар томилсон байв. 1942 онд бүслэгдсэн Ленинградын хүүхдүүдийг Киргизид авчрах болсон байв. Алтыбасарова эмч нарын хамт хүүхдийн насыг ойролцоогоор тогтоон тэдэнд нэр овог өгөх болжээ. Учир нь бага насны хүүхдүүд нэр овгоо мэдэхгүй байсан юм.
Саяхан өөд болсон фронтын дайчин нөхрийнхөө хамт Токтогон өөрийн найман хүүхэд, 23 ач, 13 гучанцаруудаа хүмүүжүүлжээ. Дайны үеэр нүүлгэсэн хүүхдүүдийг асрамж, халамжаар дутаалгүй эхийг орлож чадсан эмэгтэй гэж Киргизийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев түүнийг үнэлсэн байв.
Эх орны дайны үеэр Киргизид 140 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсний 16 мянга нь, тэдний дотор 3,5 мянга нь хүүхдүүд байжээ. Энэ бүхнээс гадна бүслэгдсэн хотуудын 800 орчим өнчин хүүхдийг киргиз хүмүүс үрчлэн авсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР