Зүрхний архаг дутмагшлын үед өвчтөний хоол тэжээл нь бодисын солилцоог хэвийн болгох, зүрхний булчингийн агших үйлдлийг сайжруулах ба хавантай тэмцэхэд чиглэгдэнэ. Эмчилгээний хооллолтыг зүрхний ба шээс хөөх эмтэй хослуулж хэрэглэснээр эмйин үйлчилгээ олон дахин сайжирдаг.
1. Хатаасан жимстэй шар будааны каша
75гр шар будаа, 100мл сүү, 50мл ус, 25гр үзэм, 25гр алим, 20гр чавга, 10гр цөцгийн тос.
Шар будааг угааж буцалсан усаар шалзлаад буцалж байгаа сүүтэй ус руу хийнэ. Дээрээс нь цөцгийн тосны хагасыг нэмээд сул гал дээр чанана. Каша өтгөрч эхэлмэгц сахар ба хатаасан жимсээ нэмнэ. Ууран дээр тавьж нэг цаг жигнэж болгоно. Дараа нь каша руугаа үлдсэн цөцгийн тосоо хийж сайтар хутгана.
2. Ууранд болгосон биточки
120гр үхрийн мах, 25гр цагаан талх, 15гр цөцгийн тос, 20гр лууван, 25мл сүү
Махыг шөрмөс, хальс, өөхнөөс салгаж сүүнд дэвтээсэн талхны хамт 2-3 удаа машиндана. Нухшаа сайтар базаад биточки хэвтэй болгоно. Ууран дээр таглаж 15 минут жигнэнэ. Төмс юм уу ногооны нухаштай эсвэл кашатай иднэ.
3. Лууван алимны биточки
130гр лууван, 20мл сүү, 5гр цөцгийн тос, өндөг, 15гр хүүхдийн будаа, 50гр алим, 10мл цөцгий, 3гр сахар
Лууванг хальсалж савх хэлбэртэй хэрчих юм уу үрээд цөцгийн тос сахар сүү нэмж жигнэнэ. Дараа нь нухаш болтол нь бяцална. Хүүхдийн будаа цацаад хөөтөл нь хүлээнэ. Урьдаас хальсалж савх хэлбэртэй хэрчиж бэлдсэн жигнэсэн алимтай холино. Хөргөөд өндөг нэмж биточки хийгээд жигнэнэ. Дээр нь цөцгийн тос асгаж өгнө.