М.Намуун ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

М.Намуун ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ

 
Тайваны Тайпэй хотноо зохион байгуулагдсан Эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 46 орны 424 тамирчин өрсөлджээ. Манай улсын тухайд нийт 12 тамирчин тус тэмцээнийг зорьж 3 хүрэл медалийг эх орондоо авчирсан. Тодруулбал тус тэмцээний 57 кг-ийн жинд Эрдэнэт бокс клубийн тамирчин М. Намуун, 54 кг-ийн жинд Дорнод аймгийн тамирчин Л. Ангараг , 48 кг-ийн жинд Алдар спорт хорооны тамирчин М. Энхжаргал нар хүрэл медаль хүртэж тайваны рингэнд эх орныхоо нэрийг өргөсөн байна.
 
Эмэгтэйчүүдийн бокс дэлхийд хөгжөөд 20 гаруй жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд манай улсад боксын тус төрөл хөгжөөд 10 орчим жил болж байгаа аж. Түүнчлэн урьд өмнө боксын өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртэж байгаагүй юм байна. Эмэгтэйчүүдийн өсвөр үе залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэлхийн боксын холбооноос 2 жил тутамд нэг удаа зохиогддог юм байна. өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн М. Намууны тухайд боксоор хичээллээд 2 жил болж байгаа бөгөөд өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ олж авчээ.
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж