Сахарын цөлөөс 18 хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Сахарын цөлөөс 18 хүний цогцос олджээ

 

Нигер улсын Арлит хотын ойролцоо Сахарын цөлөөс ням гаригт /VI.14/ 18 хүний цогцос олджээ. Сахарын цөлд ангаж үхсэн цагаачид нь Мали, Сенегал, Кот-д’Ивуар, Гвиней улсын иргэд байв. Тэдний 17 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй юм.

 

Европыг зорьсон баруун Африкийн цагаачид Сахарын цөлийг туулж Ливийн эрэг хүрснээр амь өрссөн тэнгисийн аялалд гардаг юм. Гэвч тэдний ихэнхи нь Ливийн эрэг хүрэхээс өмнө Сахарын цөлд амь тавьдаг аж. Цагаачид Ливийн эрэг хүрч цааш хөлөг онгоц, завинд сууж чадсан ч Газар дундын тэнгист осолдож, далайн ёроолд үүрд нойрсох хувь тавилан заримыг нь хүлээж байдаг. Энэ он гарсаар Газар дундын тэнгист 1000 гаруй цагаач амиа алдсан байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж