Алдарт “Хөх тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэхээр болжээ.
Хуучны сэтгэлд шингэсэн аялгуут дуунуудаа 2015 оны 6 дугаар сарын 19-ны үдэш Crocus event hall-д ганцхан удаа эгшиглүүлэх гэж байна. Тоглолтонд:
- Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа
- Дуучин МУГЖ Б.Дашдондог
- Дуучин Н.Ганхуяг
- МУГЗ хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр
- МУГЗ хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж
- Хөгжимчин, хамтлагийн ахлагч Н.Ганбат
- Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших
- Гитарчин Г.Буян-Өлзий
- Дуучин Б.Цогоо
- Хөгжимчин Н.Халиун
- Бөмбөрчин Ж.Золбоо нар оролцож, урилгаар дуучин Цогоо, Батчулуун нар дуулж нэгэн үдшийг таньтай хамт өнгөрүүлэх болно.
Т.АНУ