“Welcome to Mongolia” олон улсын балетын наадамд оролцох гадаадын балетчид өнөөдөр Монголд ирнэ.
Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Монгол Улсын ДБЭТ-т тоглогдох “Welcome to Mongolia” наадамд урилгаар оролцож байгаа Тайванийн бүжигчин Фанг И өчигдөр ирсэн бөгөөд МУГЖ Д.Алтанхуягт зориулж дэглэсэн бүжгээ хамтран бүжиглэхээр бэлтгэлээ эхлээд байна.
Эх орноо олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын хэвлэлийн бага хурал маргааш буюу 2015 оны зургадугаар сар 16-ны 13.00 цагт НЗДТГ болох бөгөөд продюсерээр ажиллаж буй МУГЖ Д.Алтанхуягийн энэхүү наадмын бие бүрэлдэхүүн оролцох юм байна.
Б.АНХ