Халдварын голомт эмнэлгийг түр хаав

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Халдварын голомт эмнэлгийг түр хаав

“Samsung” эрүүл мэндийн төвийн захирал Сон Жэ Хун олон нийтээс уучлал гуйжээ.

 

Өмнөд Солонгост титэм вирусын (Mers) халдвараар 145 хүн өвчилж, 15 хүн нас барсны бараг 50 хувь нь Сөүлийн “Samsung” эрүүл мэндийн төвд халдвар авчээ. “Samsung” эрүүл мэндийн төв халдварын голомт болсон учир шаардлагатай хагалгаа, мэс заслаас бусад үйл ажиллагаагаа цуцалсан байна. Тус төвийн дарга Сон Жэ Хун олон нийтээс уучлал гуйж, ариутгал халдваргүйжүүлэлт сайтар хийсний дараа үйл ажиллагаагаа дахин сэргээх эсэхийг зургадугаар сарын 24-нд шийдвэрлэхийг мэдэгджээ.

 

Өмнөд Солонгост титэм вирусаар нас барсан 15 дахь хүн нь Бусан хотын оршин суугч аж. ДЭМБ-аас Өмнөд Солонгост гарсан титэм вирусын халдвар өргөн хүрээг хамарч болзошгүйг сэрэмжлүүлжээ.

 

Саудын Арабт анх 2012 онд илэрсэн титэм вирусын халдвараар 20 гаруй орны 1000 гаруй хүн өвчилж, 500 орчим хүн нас бараад буй.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж