Нийслэлд өргөн чөлөө гэж нэрлэгдсэн хоёр томоохон гудамж байна. Сүүлийн жилүүдэд энэ хоёр өргөн чөлөөний дагуух автозам, бусад байгууламжуудад олон бүтээн байгуулалтын ажлууд хийж тохижуулсан нь тун сайшаалтай. Гэвч сайны хажуугаар саар зүйлүүд байх юм.
Тухайлбап, Энхтайваны өргөн чөлөөний зүүн хэсэгт, зүүнээс баруун чиглэлийн автобусууд зогсдог Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгийн газрын ойролцоо нэгэн буудап байна аа. Иргэд энэ буудлыг "Баянзүрх дүүргийн буудал" гэж нэрлэдэг бөгөөд дэргэд нь Цэргийн госпиталь, тус дүүргийн МАН байрладаг.
Энэ буудалд таван ТҮЦ, төдий хэмжээний сүүдрэвчний төмөр рам, мөн тооны жижиг төмөр амбаар зэргийг наймаа хийдэг хүмүүс байрлуулж, зарим нь тэндээ амьдарцгаадаг байсан. Харин тэнд байсан таван ТҮЦ-ийг нь нэг cap орчмын өмнө нүулгэсэн байв. Одоо сүүдрэвчний төмөр рамууд, гурван жижиг амбаар нь үлджээ.
Эндэхийн байдлыг зэрвэсхэн харахад дайн самуунтай улс орны гудамж талбай нь ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл төрөх бөгөөд энэ буудлын ард төрийн далбаа мандуулсан талбай бий. Энд ойр зуурын эд бараа, хүнсний зүйлүүд зардаг хүмүүс үйл ажиллагаа явуулдаг. Тэдний хамрах хүрээ 3 дугаар төрөх эмнэлэг, цаашлаад дүүргийн амбульторийн үүд хүртэл үргэлжилнэ.
Ингэхэд Улсынхаа төрийн далбааг хаана мандуулдаг, бас мандуулж болохгүйг хууль номондоо зааж өгсөн баймаар юм. Гэтэл энд төрийн далбаа мандуулчихсан байгаа нь бас хачирхалтай.
Энэ буудлын орчин тойронд ийм байдал удаан хугацаанд үргэлжилснээс үүдэж иргэдэд үйлчилдэг нийтийн эзэмшпийн АВТОБУСНЫ БУУДАЛ нь хогийн цэгтэй болчихоод байгаа юм. Өвчтөнүүдийн хэрэглэсэн эм, тарианы хог хаягдлууд ч их байдаг тухай тохижолтын үйлчлэгч нар хэлж байв. Наймаа эрхэлдэг хүмүүс, хувийн эмнэлэгийнхэн, МАН-ын жижүүр, эмийн сан гээд энэ хавийнхан хог хаягдлаа энэ цэг дээр хаяад хэвшчихсэн, тэдний хаясан хогийг тохижолт үйлчилгээнийхэн ачдаг, цэвэрлэдэг журам үйлчилж байгаа нь шудрага, ариун явдал мөн үү.??? Тэр хавийн байгууллага, хүмүүс машин дуудаад мөнгөө төлөөд хогоо ачуулчихаж яагаад болохгүй байна аа.
Тэдгээр наймаа хийдэг хүмүүс, байгууллагууд Нийслэлийнхээ нэг том өргөн чөлөөнд байрлах автобусны буудлыг өөрсдийнхээ үйлдлээр ийм болгочихож байгаагаа яагаад ухамсарлаж ойлгохгүй байна вэ.? ёстой харамсалтай. Сураг сонсоход аль ч улс орны нүүр царай болсон байгууламжууд нь тээврийн үйлчилгээ нь дамжин өнгөрдөг зам талбай, буудлууд байдаг гэсэн.
Тус буудал, түүний орчин тойрны газар нь хувийн эзэмшлийн байсан бол ийм байхгүй дээ гэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Эндээс л зарим байгууллага, хувь хүмүүс нийтийн эзэмшлийн зам талбайд хэрхэн хандаж байгааг л харж болохоор байгаа юм.
Нэг эмэгнэлтэй нь улс орны хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө хөтөлбөр зорилт дэвшүүлж манлайлах уүрэгтэй ажилладаг нэг том /МАН/ намын байрны жижүүр энэ хогийн цэг дээр хогоо хээв нэг хаячихааад явчихаж байгаа нь бас харамсмаар. Харин энэ байдалд МАН-ынхан дүгнэлт хийж санаачлага гарган тус буудлыг сайхан тохижуулаад аваад явах юм бол олон түмэнд их л тапархаптай хэрэг болох нь мэт санагдана.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн захиргаа хажуудаа байгаа энэ мэт зөрчлийг арилгаж, нийт иргэд, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Эсвэл нөгөө төр хүчгүй болсоны нэг жишээ гэж үзэх үү. Чухамдаа тэд л иргэдээ сайн сайхан орчинд амьдруулах үүрэг хүлээж, нийтийн эзэмшлийн зам талбайн ашиглалт хамгаапаптыг хариуцан тохижуулж, гарч байгаа зөрчил дутагдал бүрийг цаг тухайд нь арилгах арга хэмжээг авч ажиллажбайх ёстой санагдана.
Энэ дашрамд нийслэлийн гудамжуудад 90-ээд оноос хойш борооны дараах мөөг мэт олноороо бий болсон ТҮЦ-үүдийг цаашид бүрмөсөн байхгүй болгох чиглэлд хугацаа алдалгүй арга хэмжээ авах цаг аль хэдийн болсон. Ийм үйлчилгээ олон түмний эрүүл ахуйд ч тэр, нийтийн эзэмшлийн байгууламжуудад ч тэр олон сөрөг үр дагавартай.
Наад зах нь зориулалтын бие засах газаргүй орчинд ажиллацгааж байгаа юм чинь тэдгээр иргэд өөрсдийн ТҮЦ, саравчнууд, цаашлаад буудлуудад байдаг сандалтай битүү сүүдрэвчний ар өвөрт, тэр хавьдаа л бие засахаас өөр аргагүй болдог байх. Дулааны улирал эхлэхээр хүний ялгадасны огиудас хүрэм муухай үнэр ханхапсан газрууд ТҮЦ-үүд байрлуулсан зам талбай бүрт л хаа сайгүй байгаа.
Ер нь ийм ажил эрхлэдэг хүмүүсийг зөвшөерөлтэй зориулалтынх нь газар ажиллуулах арга хэмжээг хойш тавилгүй зохион байгуулбал нийтийн эзэмшлийн зам талбайн орчны ариун цэврийн байдалд том эргэлт болно.
Бодит байдал ийм байгааг Баянзүрх дүүргийн болон цаашлаад Хотын засаг захиргааны хобогдох хүмүүс дүгнэлт хийж ажиллана гэдэгт найдъя.
Баянзүрх дүүргийн иргэн Б.СОДНОМДАРАМ
Утас: 9411-0911