АНУ цөмийн зэвсгээ ил болгов

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

АНУ цөмийн зэвсгээ ил болгов

АНУ нь алсын тусгалын баллистик пуужин болон цөмийн цэнэгийн тоогоор хүйтэн дайны үеийн гол өрсөлдөгч байсан Оросоос 30 хувиар илүү байна. Энэ баримтыг өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Төрийн департаментын нийтлүүлсэн илтгэлд дурдсан байна.

Москва, Вашингтон хоёр өн­гөр­сөн хоёрдугаар сарын 5-нд байгуулсан Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулан хязгаарлах тухай гэрээнд заасны дагуу эдгээр баримтыг хэвлүүлсэн байна.

АНУ-д газар, тэнгис болон агаарын байрлалын тив алгасан нисэх 882 баллистик пуужин, харин Орост 521 байна гэж Төрийн департамент мэдээлжээ. Мөн АНУ-д 1800 цөмийн цэнэг, хуурай газар, шумбадаг онгоц, хүнд бөмбөгч онгоцнуудаас  балластик пуужин харвах 1124 төхөөрөмж байна. Харин Орост тийм төхөөрөмж 865, цөмийн цэнэг 537 ширхэг байна. Хоёр тал мэдээлэл солилцох үүрэг хүлээсний дагуу энэхүү тоог 2011 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар авч гаргажээ.

Шинэ гэрээний дагуу хоёр тал тус бүр нь цөмийн цэнэгийг 1550 ширхэг болтол, стратегийн зөөгчийн тоог 700 хүртэл багасгах юм. Ийм хэмжээнд хүргэхийн тулд АНУ зэвсэглэлийнхээ нэгжийг үргэлжлүүлэн бууруулах ёстой.
Цөмийн зэвсэглэлийн тухай гэрээг сүүлийн 20 жилийн дотор дэлхийн аюулгүй байдлын гол шаардлага гэж үзэж байгаа бөгөөд гэрээний дагуу зэвсэглэлийн төвшинг 2002 оныхоос 30 хувиар бууруулах ёстой. Мөн хяналтын шинэ журмыг тогтоосон юм.

Энэ гэрээний дагуу устгал хийсэн ч дэлхийг хэдэн ч удаа дэлбэлэхээр хүчин чадалтай цөмийн цэнэг хангалттай үлдэж байгаа. Америкийн ерөнхийлөгч Барак Обама энэ гэрээг “цөмийн зэвсэггүй ертөнц рүү хийсэн даруухан алхам” гэж үнэлж байсан юм. Гэхдээ гэрээний заалтуудыг бүрэн хэрэгжүүлэхэд их хугацаа, тэсвэр шаардлагатай гэж онцолж байв.

Нийтлэлийн эх сурвалж:
US, Russia nuclear arsenal data released

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж