АНУ-д нефть олборлолт буурав

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

АНУ-д нефть олборлолт буурав

Фото: Britanny Sowacke / Bloomberg

АНУ-д ажиллагаатай өрөмдлөгийн цооногуудын тоо буурсаар байгаа бөгөөд тэр нь 27 долоо хоногийн турш үргэлжилж байна.

Нефтийн үйлчилгээний Baker Hughes компанийн мэдээлснээр, зургадугаар сарын 5-12-ны хооронд АНУ-ын нефтийн орд газруудын ажиллагаатай цооногийн тоо долоогоор бууран 635 нэгж болжээ. Энэ нь 2010 оны наймдугаар сарын 6-наас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.

АНУ-ын занарын нефтийн ашиг унаснаас өрөмдлөгийн цооногуудын тоо буурч байна. Мөн үүнд нефтийн үний бууралт ихээхэн нөлөөлжээ. Цооногийн тоо цөөрч байгаагаас АНУ-д олборлож байгаа нефтийн хэмжээ унах хандлагатай болоод байна.

Зургадугаар сарын 9-нд АНУ-ын Эрчим хүчний мэдээний агентлаг (EIA) илтгэл гаргаж, энэ оны зургадугаар сараас ирэх жилийн зургадугаар сар хүртлэх олборлолтын дүгнэлтээ буулгасан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж