Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна.
Зургаадугаар сарын 15-наас зургаадугаар сарын 21-ний өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.
Хонь:
Хийж буй ажлаа түр хойшлуулж, завсарлага авах хэрэгтэй. Дотны хүнд чинь таны тусламж хэрэг болно. Гэр бүлийнхний хэн нэгэнд хүнд асуудал тулгарч магадгүй. Хосуудын дунд маргаан гарах магадлалтай. Өнгөрсөн явдлыг сөхөх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр баяр хөөр, урам зориг сэргэнэ. Эрч хүчтэйгээр хойлуулсан ажлаа барьж аваарай. Ажилтай холбоотой хов живэнд ороогдож магадгүй. Эрүүл мэндээ бодоорой.
Үхэр:
Таамаглахын аргагүй долоо хоног. Бүх зүйл эргэлзээ төрүүлнэ. Гэвч таний сэтгэл татам чанар бүхнийг шийднэ. Эрч хүчгүй, залхуу хүрэм өдрүүдэд сэтгэлээ сэргээхийн тулд бүхнийг хий. Гэнэтийн тааварлашгүй олон зүйл энэ долоо хоногт тохионо . Гэхдээ долоо хоногийн сүүлээр бүх зүйл урьдын хэвэндээ орно. Даралт ихсэх өвчнөөс сэрэмжлээрэй.
Хамтатгах:
Эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах зүйлс гарч ирнэ. Төсөвөө өөрөө зохио. Эмх цэгцтэй байдал ядаж л сэтгэл санааг тайвшруулна. Найз нөхдөөр хүрээлүүлж, хамгийн хэрэгтэй хүн байна. Гэр бүлд үл ойлголцол үүсч магадгүй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход амаргүй байна. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох юмуу гадуур хоол идэхэд таатай өдөр.
Мэлхий:
Өөртэйгээ зөрчилдөх хэцүү долоо хоног. Бүх зүйлийг амархан шийдэж чадах мэт санагдавч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг ойлгоно. Сайн мууг ялгаж салгах нь хэрэгтэй. Долоо хоногийн дундуур том худалдаа хийх бололтой. Амралтын өдрөөр найз нөхөдтэйгөө уулзаж, “хов базахад” гэмгүй. Эрүүл мэндийн асуудалд өчүүхэн гэлтгүй зовиурыг анхааралдаа аваарай.
Арслан:
Авхаалжтай байж чадваас олон ажлыг гүйцэтгэж чадна. Бусад хүмүүс таны ийм байхыг хараад гайхаж магад. Таныг хаа явсан газар чинь эерэг, дулаан уур амьсгал хүрээлнэ. Хосуудын болзоо хэзээ ч мартагдахааргүй болно. Ганц бие хүмүүст хэн нэгний тухай бодол санаанаас нь гарахгүй байж магадгүй. Мөнгөтэй холбоотой том асуудал үүсэхээс сэрэмжлээрэй. Долоо хоногийн эцэст бүх зүйл хэвэндээ орно.
Охин:
Айсуй долоо хоног бүхэлдээ тааламжтай байхгүй. Гэхдээ өдөр өнгөрөх тусам ажил төрөл чинь бүтэмжтэй байж, асуудал, бэрхшээл арилна. Олон зүйл бодож, сэтгэл санаагаа үймүүлэх хэрэггүй. Уран бүтээлчдэд онгод, урам зориг дүүрэн байна. Санхүүгийн тал дээр яльгүй бэрхшээл, хүндрэл үүсэх боловч зардлаа танаснаар асуудлыг хялбархан давах болно. Та аливаа зүйлд уян хатан хандаж чадвал ойр дотны хүмүүс чинь ч тийм байх болно.
Жинлүүр:
Бизнесмэнүүдийн хувьд туйлын тааламжтай долоо хоног хүлээж байна. Урьдынхаасаа илүү эрч хүчтэй, урам зоригтой байх болно. Хэрэв та PR салбарт ажилладаг бол бусдын анхаарлыг татаж, зорилгоо төвөггүй биелүүлж чадна. Бизнесээ өргөжүүлэх хамгийн таатай үе. Шинэ дэвшилтэт технологи, цахилгаан бараа худалдан авахаас татгалзах хэрэггүй. Мөрийтэй тоглоом, бооцоо зэрэг эргэж орж ирэхгүй зүйлд их хэмжээний мөнгө үрэн таран хийж болзошгүй, анхааралтай байгаарай.
Хилэнцэт:
Од эрхэс таны хайр дурлалыг ивээх болно.Ганц бие хүмүүс романтик байх тул хайртдаа гэрлэх санал тавих хамгийн таатай үе ирж байна. Удаан хугацаанд үргэлжилсэн харилцаагаа нэг мөр тогтворжуулж, эсвэл хүйтэн хөндий тааламжгүй харилцааг цэглэх цаг нь иржээ. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хувийн асуудалдаа хэт анхаараад ажил төрлөө орхигдуулах хэрэггүй.
Нум:
Бусадтай харилцах чадвар гойд сайн байх бололтой. Ингэснээр та ажил дээрх, гэр доторхи үл ойлголцлыг арилгаж, уур амьсгалыг тааламжтай болгож чадна. Ажилдаа анхаарч, зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлэлтэй ажилла. Долоо хоногийн сүүлээр залхуурал дээд цэгтээ хүрч, амьдралын идэвхгүй болж болзошгүй. Амралт зугаалгаас татгалзах хэрэггүй.
Матар:
Таны амьдралд эерэг нөлөө үзүүлэх шинэ харилцаа, түншлэл тогтоох боломжтой. Хувийн харилцаа ч байж болох юм. Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт онцгой нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Гэрлэсэн, дурлалт хосуудын хувьд романтик, халуухан мөчүүдийг хамтдаа өнгөрүүлнэ. Ажил хэрэг хэвийн, энгийн байх болно. Эрүүл мэндээс шалтгаалсан асуудал гарч болзошгүй тул бариа засал, иогоос бүү татгалз. Шаардлагагүй зүйлд мөнгө үрэх хэрэггүй.
Хумх:
Хувийн болон ажлын холбогдолтой томоохон өөрчлөлт гарна. Гэр бүлдээ хангалттай цаг зав зарцуулж чадахгүй байгаа тул гэр бүлийнхнээс чинь ирэх дарамт шахалт ихсэх бололтой. Завгүй, замбараагүй олон асуудал таныг дагаж буй боловч өөрчлөлтийн үр дүнг хүлээ. Бүх зүйл сайхан болно. Гэртээ найз нөхдөө урьж, дотно уур амьсгал бүрдүүлэхийн хичээ. Хүүхдүүддээ цаг зав гаргаж, тэдний эрүүл мэнд, боловсролд анхаараарай.
Загас:
Хэдийгээр ажил ихтэй, завгүй байгаа ч хувийн амьдралдаа анхаарал хандуулах долоо хоног. Эерэг өөрчлөлтийг эхлүүлэх цаг нь болсон гэдгийг та өөрөө ч мэдэж байгаа. Илүү цагийн мөнгө өгдөггүй ч ажил дээрээ шөнө дөл болтол сууж байснаас гэртээ хариад хамтдаа оройн хоол идэж, үдэш нь кино үзэж, сайхан амар. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд салхинд гарч, стрессээсээ бага ч болов нимгэлээрэй. Эрүүл мэнддээ анхаарч, эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлэх шинэ хоббитой болох хэрэгтэй.