Автобусны ухаалаг картыг ашиглаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.13-нд нийтлэгдсэн

Автобусны ухаалаг картыг ашиглаж эхэлнэ

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо ирэх долдугаар сарын 7-ноос эхлэн ухаалаг гэгдэх цахим картыг ашиглаж эхлэхээр болжээ. "U money" гэх энэхүү картыг иргэд 3600 төгрөгөөр эхний удаад худалдан авах гэнэ. Улмаар картаа нэг удаадаа 500-90 мянган төгрөгөөр цэнэглэн нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой юм байна.

Албанхынхны мэдэгдэж буйгаар “Цахим картыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, сурагчид энгийн зорчигчдод зориулсан таван төрөлтэй. Мөн автобусны буудлуудын ойролцоох 450 цэг, томоохон зах, худалдааны төвүүдэд цахим картыг худалдаалах юм байна. Картаа мартсан үедээ мөнгөө бэлнээр зориулалтын саванд хийн, төлбөрөө төлөөд зорчин, гээж үрэгдүүлсэн бол хаалгах боломжтой юм байна. Карт уншуулах үед тухайн дансан дахь мөнгө автоматаар хасагдах бөгөөд тухайн зорчигч 30 минутын дотор дамжин суух үед дараагийн автобусанд 400 төгрөгөөр зорчих гэх мэтээр хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх ажээ.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн автобусны ухаалаг системүүд өнгөрсөн тавдугаар сарын эхээр манай улсад ирсэн бөгөөд одоогоор автобуснуудад суулгах, карт борлуулах цэгүүдийг байгуулах ажлууд үргэлжилж байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж