Энэтхэгээс буйвол үхрийн мах авах авахдаа хязгаарлалт хийхээр Орос шийдэв. Уттар-Прадеш мужид шүлхий өвчин гарсан нь үүний гол шалтгаан болж байна. Энэ тхай Оросын Хөдөө аж ахуйн хяналтын албаны хэвлэлийн төлөөлөгч Юлия Мелано мэдэгджээ.
Хязгаарлалтыг зургадугаар сарын 22-ноос эхлэн дагаж мөрдөх ажээ.
Оросын Хөдөө аж ахуйн хяналтын алба 22-ноос эхлэн хязгаарлалт хийхээр шийдлээ. Энэтхэгийн зарим үйлдвэрүүд, Уттар-Прадеш мужийн компаниудад хамааралтай бөгөөд тэнд үхрийн шүлхий өвчин гарсан юм хэмээн Мелано мэдэгдсэн байна.
Одоогоор Орост буйвол үхрийн мах нийлүүлэх Энэтхэгийн дөрвөн компани шалгагдсаны гурав нь шүлхий гарсан мужид байдаг ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР