Колумбийн эрх баригчид, FARC хөдөлгөөний зүүний хэт даврагчдын дайчид тус орны эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад довтлон 300 мянган хүнийг гэрэл цахилгаагүй үлдээлээ гэж мэдээлснийг Associated агентлаг дамжуулжээ.
Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдэхдээ байгууламжуудад хийгдсэн дэлбэрэлтийн улмаас хүмүүс хэдэн цагийн турш цахилгаангүй болсон байна. Мөн партизануудын довтолгоог тэрээр “дэд бүтцийн террор” гэж нэрлэв.
Үүний өмнө Колумбийн засгийн газар ба Колумбийн үндэсний чөлөөлөх армийн дайчдын хооронд хэлэлцээр эхэлсэн гэж мэдээлж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР