Украинд Солонгосын сериалыг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.13-нд нийтлэгдсэн

Украинд Солонгосын сериалыг үзүүлнэ

 

Украины телевизийн орон зайг эзэлж байсан Оросын телевизийн оронд Өмнөд Солонгосын сувгууд нөхөн орж ирнэ хэмээн Reuters агентлаг дамжуулжээ.

 

Энэ тухай телевиз, радиогийн асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн дарга Юрий Артеменко мэдээлэв.  Түүний хэлж буйгаар, оросын олон ангит кинонууд нь “үзэл суртлын түрэмгийллээс” гадна үнийн хувьд хэрэггүй болсон гэнэ.

 

“Бодоод үз дээ, оросууд 20-25 мянган ам.долларыг шаадаж байгаа бол одоо тэр нь 200-300 ам.доллар болох юм. Энэ саналыг өмнөд солонгосчууд дэвшүүлсэн. Өмнөд солонгосын олон ангит  кинонууд нь “өндөр чанартай, утга агуулга төгс, зураглал сайтай” гэсэн байна.

Одоо Украинд Оросын кино олон ангит кинонуудын ихэнхийг хоригложээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж