Босго өндөртэй, Булган сүүлтэй наадмын түрүү бөх хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Босго өндөртэй, Булган сүүлтэй наадмын түрүү бөх хэн бэ?

1990 онд Монголын Үндэсний Бөхийн Холбоо байгуулагдан улмаар Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар шийдвэрлэж, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн байдаг. Ингээд 1992 онд анхны Бүх цэргийн наадмын барилдааныг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион явуулж, 128 бөх барилдуулахад цэргийн арслан, заан, начин цолтнууд төрснөөр одоо жил бүр Улсын баяр наадмын өмнө цэргийн болон хүчний байгууллагын бөхчүүдийг хамарсан томоохон наадам болон явагдсаар байна.

Энэ наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд бүгд эдүгээ улсын цолтой бөхчүүд болжээ. Тийм болохоор цэргийн наадам нь “босго өндөртэй”, “булган сүүлтэй”  наадам гэж яригддаг билээ. Энэ ням гарагт болох булган сүүлтэй наадмын түрүү үзүүр бөхөөр хэн тодрох бол үзэгч та бүхэн саналаа бичээрэй.

Он       Бөх тоо               Түрүүлсэн                                         үзүүрлэсэн

1992    128        ц.з С. Дэлгэрбат у/н  (Булган)        з.б Ч.Ганбаатар ц.з (Архангай)
1993    128        а.н У.Сүхбаатар у.н (Өвөрхангай)        з.б И.Доржсамбуу у.г (Булган)
1994    128        ц.з И.Доржсамбуу у.г (Булган)        з.б Г.Өсөхбаяр дар.ав (Архангай)
1995    128        а.а Г.Өсөхбаяр дар. ав (Архангай)        ц.н Ч.Батзориг у.з (Ховд)
1996`    128        а.з С.Мандах у.н  (Өвөрхангай)        ц.н У.Балжинням у.н (Завхан)
1997    128        а.з Ц.Мягмарсүрэн у.з (Ховд)        з.б Д.Энхтөр ц.з (Төв)
1998    128        ц.н Ц.Цэрэнчимэд у.н  (Архангай)    а.а Б.Ганбат у.а (Увс)
1999    128        а.н Б.Бадам-Очир у.н (Төв)        з.б Ш.Уламбаяр у.н (Завхан)
2000    128        з.б Д.Цогзолдорж у.н (Дорнод)        з.б Т.Амартүвшин у.х (Ховд)
2001    128        ц.а Д.Цогзолдорж у.н (Дорнод)        а.н И.Ёндонсамбуу у.н (Булган)
2002    128        ц.н Т.Мөнгөнцоож у.х (Архангай)    ц.з Т.Амартүвшин у.х (Ховд)
2003    128        а.н М.Батжаргал у.х (Архангай)        а.з Ж.Гансүх у.н а (Дорнод)    
2004    128        з.б Д.Лхагвадорж у.н (Говь-Алтай)     зб Н.Нямаа ц.з (Архангай)    
2005    128        а.з А.Бямбажав у.х  (Увс)          а.а Т.Санчир у.з(Өвөрхангай)
2006    128        а.а Н.Ганбаатар у.г  (Говь-Алтай)        з.б Ж.Бат-Эрдэнэ у.г (Говь-Алтай)
2007    128        ц.а А.Бямбажав у.х (Увс)             з.б Б.Батмөнх у.з (Төв)
2008    128        а.н Ч.Санжаадамба  у.з(Архангай)     а.а Н.Батзаяа у.н (Ховд)
2009    128        а.з С.Мөнхбат  у.ав  (Увс)         а.а Ө.Бат-Орших у.х (Увс)
2010    256        ц.а Ч.Санжаадамба у.з (Архангай)    с.з Э.Тулга  ц.з(Сэлэнгэ)

2011     256     а.а Ч.Батчулуун у.н /Төв/                а.х.а Ш.Мөнгөнбаатар (Сүхбаатар)

2012     256     а.з Б.Ганзориг  (Увс) ц.а                        а.а Б.Пүрэвсайхан у.х (Ховд)

2013     256    а.а Л.Цэрэнтогтох у.н                         а.х.а А.Алтанхуяг

2014      256    а.з Б.Бадамсүрэн у.н                             а.а Ч.Ганзориг

2015      256         ?

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж