Өмнөговь аймагт байгалийн аюулт үзэгдэл болжээ. Тус аймгийн Баяндалай, Баян-Овоо, Булган, Даланзадгад, Мандал-Овоо, Ханбогд сумын нутагт зургадугаар сарын 9, 10-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо, орж үер буужээ. Энэ үеэр 14 хүнтэй суудлын автомашин үерийн усанд саатаж, таван айл өрхийн гэр нурж эвдрэн, 50 айл өрхийн 5232 толгой бог мал шуурганд уруудсанаас урьдчилсан мэдээгээр 3440 орчим толгой мал хорогджээ. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан зэрэг дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, сум орон нутгаас эрэн хайх, аврах, цахилгааны гэмтэл, саатлыг арилгах ажлыг зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Эх сурвалж: www.polit.mn