G7 группын чадвар нөлөө буурч байгаа нь тодорхой болж байгаа учраас энэ талаар хэн нэгэн маргах сонирхолгүй нь сая харагдлаа. Харин Барууныхан саммит явуулдаг практикаасаа татгалзахыг яаарахгүй байгаа юм. Гэтэл Долоогийн бүлгийн уулзалт хийгдсэн газраас дөнгөж 26 километрийн цаана алдар нэр нь дэлгэрээгүй ч дутахааргүй нөлөөтэй Бильдербергийн клуб цугларч байна.
Клубт ерөнхий сайдууд, банк, нисэхийн компаниуд, нефть, аж үйлдвэрийн төлөөлөгчид цаашилбал Жорж Осборн хүртэл багтаж байгаа гэж The Guardian сонин бичжээ. Байгууллагын албан ёсны зорилго нь сүртэй биш: "Бильдербергийн клуб нь Европ ба Хойд Америкийн яриа, холбоог дэмжихээр байгуулагдсан жил тутмын бага хурал юм. Анхны бага хурал нь 1954 онд хийгдсэн бөгөөд явцын дунд Европ-Хойд Америкийн харилцаа, сонирхол үйл ажиллагааг сонирхдог хүмүүсийн уулзалт ярилцлагын албан бус талбар болон хувирчээ. Хурлын гол зорилго нь яриа, мэтгэлцээнийг хөхиүлэн дэмжих явдал. Ямар нэгэн үр дүн, тогтоол, тунхаг ба ямар нэгэн сонгууль хийгддэггүй” зэрэг юм байна.
Их Британийн Сан хөмрөгийн канцлер Бильдербергийн клубын тогтмол оролцогч. Клубын шинэ уулзалт дээр Европын өнөөгийн ерөнхий сайд нараас наад зах нь гурван хүн ирнэ. Тэд бол Нидерланд, Финлянд, Бельгийн ерөнхий сайдууд юм.
Тэд Европын стратегийг НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг ба Австрийн ерөнхийлөгч Хайнц Фишер нартай ярилцана.
Хурлын дэгд хамгийн халуун хэлэлцээр Грекийн асуудлаар явагдах бөгөөд түүнийг Европын Төв банкны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Бенуа Кёре, Deutsche Bank, Lazard, Banco Santander, HSBC банкуудын удирдлагатай хамтран авч хэлэлцэх юм байна.
Уулзалтад Goldman Sachs банкны төлөөлөгчид оролцох нь мэдээж. Мөн санхүүгийн салбараас BlackRock-ийн дэд дарга, JP Morgan Asset Management-ийн ерөнхий захирал, Royal Bank of Canada-ийн ерөннхийлөгч уулзалтад ирж байгаа. Morgan Stanley банкийг захиргааны зөвлөлийн гишүүн Клаус Кляйнфельд гэдэг давхар Alcoa компанид ажилладаг хүн төлөөлнө.
Аж үйлдвэрийн компаниудын эгнээ өндөр сэтгэгдэл төрүүлэхээр. Даяарчлалын асуудлыг Michelin компанийн гүйцэтгэх захирал, Roche компанийн захирал, Royal Dutch Shell-ийн ерөнхий захирал, ВР компанийн тэргүүн, Siemens-ийн ерөнхий захирал болон Techint, AB Investor зэргийн аж үйлдвэрийн томчуудын удирдлага авч хэлэлцэх юм.
Олон компаниуд нүсэр том тэднийг тодорхой нэгэн секторт аваачих нь утгагүй бөгөөд “Үлэмжийн” гэсэн тодотгол тэдэнд илүүтэй таарна.
Бильддербургийн клубт оролцож байгаа компаниудын зураг
Бизнес, эдийн засгаас гадна клубын гишүүд химийн зэвсэг хэрэглэх аюул занал, НАТО-гийн үйл ажиллагааны асуудлаар ярилцах юм байна. Аз болоход НАТО-гийн тэргүүн оролцож байгаа учраас энэ хэлэлцүүлэгт элдэв саад байхгүй.
Өмнөхийн адил, гадаад бодлогын боловсруулалт клубын гишүүдийн уулзалт дээр чухал хэсэг болно. “Терроризм ба Иран” өдрийн дэгд нь багтаж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаментын том тушаалтан Жон Алленд онцгой анхаарал тавих бололтой.
Бильдербергийн клубт Google оролцоогоо өсгөж байгааг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй. Уг компанийн Гүйцэтгэх захирал Эрик Шмит клубын удирдлагын хороонд багтдаг бөгөөд түүнтэй хамт компанийн техник хангамжийн дэд ерөнхийлөгч, зураг төслийн дэд ерөнхийлөгч хоёр нь хуралдаж байгаа.
Урт хугацааны турш Бильдерберийн клубыг олон тооны таамаг, цуу яриа бүрхсэн байснаас гадна тэр нь энгийн хүмүүсийн нүдэнд “дэлхийн засгийн газрын” ээлжит хойд дүр мэтээр харагдаж иржээ. Масонууд, илбэчид, хүүхэлдэй тоглуулагчдын байгууллага мэтээр төсөөлөгдөж байв.
Гэтэл сүүлийн жилүүдэд клуб хэвлэлийнхэнд хаалттай арга хэмжээ болон хувирч байна.
2015 онд Бильдербергийн клуб нөлөө бүхий улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд зэргийн цуутнуудтай оролцогчдын хүчтэй жагсаалттай байгаа юм. Хэвлэл, мэдээлэл клубын гишүүдийн юу ярьсныг мэдэхгүй өнгөрнө. Төсөөлөхөд, тэдний яриа мэтгэлцээн G7 форматын саммитаас хамаагүй үр дүнтэй ажээ.
Сонирхлын клуб уу эсвэл сүүдрийн засгийн газар уу?
Бильдербергийн клубыг “дэлхийн засгийн газар” гэж болох уу?
"Бильдербергүүд" бол домгийн хүүхэлдэй тоглуулагчид биш даяарчлалын цар хүрээний шийдвэр гаргах үйл ажиллагаанд шууд оролцож байгаа бодит хүмүүс юм. Тэдний нэг хэсэг нь албан тушаалдаа томилогдон сууж байгаа бол нөгөө хэсэг нь бие даасан тоглогчид.
Ямар ч байлаа, томоохон санхүүгийн байгууллагууд, судалгааны төвүүд, үндэстэн хоорондын янз бүрийн GEO корпораци, НАТО зэрэг байгууллагуудын тэргүүн, өндөр тушаалтнууд бүгд л өөрсдийн мэдэгдлээр, үйлдлээр барууны элит, том капиталын сонирхлыг илэрхийлж байдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР