Монголын хөлбөмбөгийн холбооны (МХБХ) “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Есөн баг оролцож байгаа лигийн тэмцээн тавдугаар сарын 16-наас есдүгээр сарын 26-ныг хүртэл хоёр тойрог үргэлжилнэ.
Ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 13-14-д МХБХ-ны талбай, ТЭЦ-IV болон Орхон аймгийн хөлбөмбөгийн талбайд дараах тоглолтууд болно.
VI.13 (Бямба)
- 15.00 “Соёмбын барсууд” –“Хоромхон” (МХБХ-ны талбай)
- 15.00 “Хангарьд” – “Дэрэн” (Орхон аймагт)
VI.14 (Ням)
- 15.00 “UBU FC” – “FC ULAANBAATAR” (МХБХ-ны талбай)
- 15.00 “Эрчим” – “УБ-ын мазаалайнууд” (ТЭЦ-IV) тус тус тоглоно.
Багууд 3-4 тоглолт хийгээд байгаагаас “Сэлэнгэпресс” 10 оноогоор тэргүүлж, “FC ULAANBAATAR” 9, “Эрчим” 7, “UBU FC” 6 оноогоор II-IV байрт бичигдэж байна. Харин “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд” 4, “Хангарьд”, “Дэрэн” 3 оноотой байгаа бол “Соёмбын барсууд” нэг ч оноо аваагүй байна. Багуудаас “Сэлэнгэпресс”, “FC Ulaanbaatar”, “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Соёмбын барсууд” дөрвөн тоглолт хийжээ. Харин бусад багуудын хувьд гурван тоглолт хийсэн байна.
Ч.БОЛОР