УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж .Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг тус тус хэлэлцэж баталлаа.
Харин дараа нь Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээр чуулганы хуралдаан түр завсарлалаа. Ерөнхий сайдын мэдээлэл хойшилсон тул үдээс хойшхи хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
С.ОТГОН