Захиргааны ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Захиргааны ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хийж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хороонд шилжүүлсэн юм.

Дараа нь хуваарь ёсоор Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн хэлэлцэх байсан ч ажлын хэсгээс гаргасан саналыг үндэслэн хойшлууллаа.

Харин одоо Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Гишүүд чуулганы хуралдааны танхимаас гарч орж байгаа тул санал хураалт явуулах ажил үе үе саатаж байна.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж