Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ оны 06 сарын 11-ны байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт 108 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан байна. Харин Дэлхий дахинд уг вирусын нийт 1271 тохиолдол бүртгэгдэж, 453 хүн нас бараад байна. Иймд нийслэлийн иргэддээ дараахь зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос, Хятад улсад зорчихгүй байх
- Гараа сайтар савандаж угаах, ариутгах / санитол хэрэглэх /
- Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
- Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх
- Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандана уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.