5 кг турах найман шалтгаан

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

5 кг турах найман шалтгаан

Ухаалаг Амьдрах

1. Зүрхний өвчин–5хан кг турахад л муу холестерин LDL 10% багасч, cайн холестерин HDL ихэсч зүрхний өвчлөлт багасна.

2. Даралт ихсэх–5кг турахад цусны даралт багасч зүрх болон бөөрний үйл ажиллагаа сайжирдаг.

3. Чихрийн шижин–5хан кг турахад таны чихрийн шижинтэй болох магадлал 60% багасдаг гэнэ.

4. Хавдар–5кг турахад ихэнх хавдар үүсгэдэг хорт дааварууд багасч, ялангуяа хөх болон умайн хавдартай болохоос сэргийлнэ.

5. Элэг бөөрний овчин–Хэвлийн өөх бөөр шахсанаар бөөрний үйл ажиллагаа удааширдаг. Элэг бол хүний цус, дотор цэвэрлэдэг гол эрхтэн. Элгэнд үүссэн хэвлийн өөх тэр процессыг удаашруулж бие муу цэвэрлэгддэг. 5кг хассанаар та элэг бөөрний үйл ажиллагааг дээшлүүлж эрүүлжиж эхэлнэ.

6. Остеоартрит–илүү жин ясанд их даралт үзүүлдэг. 1кг илүү жин өвдөгний ясанд 3кг даралт үзүүлдэг гэнэ. Та 5кг турсанаар остеоартриттай болох магадлал 50% багасна.

7. Амьсгалын өвчин-багтраа–5кг л турахад цагаан хоолой өргөсч амьсгалахад амар болсноор та унтахдаа сайн амарна. Сайн амарсан хүн бага хоол иддэг.

8. Сэтгэл санаа сайжирч, их эрч хүчтэй болохоос гадна 5кг турахад толинд ч гоё харагдана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж