Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад Монголбанкнаас тогтмол зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдааны мэдээг хүргэе.
Өчигдрийн дуудлага худалдаагаар банкууд 1863.50-1875.00 төгрөгийн ханшаар 17.0 сая ам.доллар худалдах, 1865.00 ханшаар 1.4 сая ам.доллар худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 1875.0 төгрөгийн хаалтын ханшаар 17.0 сая ам.доллар худалдан авав.
Зургаадугаар сарын 11-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 71.0 сая ам.долларын төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв гэж Монголбанкнаас мэдээллээ.