УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар өчигдрийн чуулганаар хэлэлцэж байгаад орхисон Захиргааны ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой. Өчигдөр гишүүд асуулт асууж, хариулт авсан тул Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна.
Харин үдээс хойш УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюу толгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон бусад асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.
С.ОТГОН