Софт теннисний өсвөрийн тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Софт теннисний өсвөрийн тэмцээн болов

Монголын софт теннисний холбооноос Хүүхдийн спорт 5-р наадмын хүрээнд өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн софт теннисний төв талбайд зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд 7-10, 11-12, 13-14, 15-17 гэсэн насанд 10 байгууллагын 170 гаруй тамирчид өрсөлдөв. Уг тэмцээн ганцаарчилсан, хос, холимог хосын ангилалд болсон байна. Энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид ирэх есдүгээр сард Хүүхдийн спортын V наадамд өрсөлдөх эрхийг авчээ.

Дашрамд дуулгахад, Монголын софт теннисний холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус холбооноос ирэх долдугаар сарын эхээр “Монголиа опен-2015” олон улсын тэмцээнийг зохион байгуулах аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж