Шинээр 49 ээж &#34Алдарт эхийн одон&#34-т болов

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Шинээр 49 ээж &#34Алдарт эхийн одон&#34-т болов

Аймгийн хэмжээнд 450 гаруй "Алдарт эх" байдаг байна. Тавдугаар сарын 30-ны байдлаар Говьсүмбэр аймгийн эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээний үеэр шинээр Нэгдсэн эмнэлгийн рентгений эмч Төмөр-Очирын Саранцэцэг, аймгийн Музейн захирал Цэндоогийн Дондогмаа нарын 49 хүн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх"-ийн 1, 2-р одонгоор шагнагдаж эх үрсийн элбэрэл хайр, эрхэт төрийнхөө эрхэм хүндлэл, их Монголын хийгээд элгэн нутаг Говьсүмбэрчүүдийн олуулаа болох буян заяаг зузаатган өглөө. Нийт хүн амын маань бүтэн талыг эзлэх, аймгийнхаа нийт төрийн албан хаагчдын дийлэнх хувьд нь зүтгэх Говьсүмбэрийн хүүхнүүд, эмэгтэйчүүд та нартаа аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баяр хүргэе.

Эх сурвалж: www.govisumber.gov.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж