ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь эрүүл мэндийн байгууллагуудын эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын бүртгэл, тайлан мэдээнд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүргийн дагуу тус албаны эмч, мэргэжилтнүүд 2015 оны 6 сарын 4-нөөс 6 сарын 9-ний өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа. Дэмжлэгт хяналтын үеэр Баянхонгор аймгийн ЭМГ-ын дарга Ю.Ёндон, Эрүүл мэндийн статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Батцэцэг, статистик мэдээллийн ажилтан Б.Болормаа, эх барихын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхжаргал, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Энхбаяр, төрөх тасгийн зөвлөх эмч Г.Хоролсүрэн, тасгийн эрхлэгч С.Гүндэгмаа, Хүүхдийн тасгийн зөвлөх эмч Б.Сарантуяа, нярайн их эмч М.Тоджаргал нартай эх, нярайн өвчлөл, эндэгдэл болон өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудалтай холбоотой мэдээллийн чанарыг улам сайжруулах талаар санал бодлоо солилцож, харилцан ярилцлаа.
Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Таалай, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батдолгор, эдийн засаг, удирдлага мэдээллийн хэлтсийн дарга Б.Наранцэцэг, статистик мэдээллийн ажилтан Р.Уранчимэг, эмнэлгийн тусламжийн чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Ю.Ичинноров, БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Энх-Амгалан, статистикч их эмч Д.Наранчимэг, эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эрхлэгч З.Мөнхбат, зөвлөх эмч Ж.Баярсайхан, хүүхдийн тасгийн эрхлэгч Т.Тогтохдулам, зөвлөх эмч Ж.Энхтуяа нартай уулзан, эх, нярайн өвчлөл, эндэгдлийн мэдээг батлагдсан маягт, программаар ирүүлэх асуудлыг улам чанартай болгох талаар ярилцав.
Эх сурвалж: www.moh.mn