Tomb Raider-ын teaser trailer цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Tomb Raider-ын teaser trailer цацагдлаа

Лара Крофтын адал явдлыг өгүүлдэг киног үзээгүй кино сонирхогч, видео тоглоомыг тоглож үзээгүй тоглоомын хорхойтон ховор бизээ. Тэгвэл Tomb Raider цуврал видео тоглоомын 10 дахь ангийг Crystal Dynamics хөгжүүлэн видео тоглоом үйлдвэрлэгч Square Enix ирэх жилээс худалдаанд гаргахаар болсон. Тэгвэл тус  тоглоомын teaser trailer нь саяхан олон нийтэдил болж томоохон сайтуудаар цацагдаж эхэлсэн байна. Анх 1996 онд Лара Крофтын адал явдал видео тоглоомын ертөнцөд орж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2008 онд Tomb Raider: Underworld зах зээлд гарч байсан билээ. Одоо бүтээгдэж байгаа тус цувралын ээлжит анги нь видео тоглоомын цоо шинэ элементүүдийг багтаан дэвшилтэт технологи ашиглан хийгдэж байгаа гэнэ. Видео тоглоомын гол гурван платформ дээр гарах бөгөөд зөвхөн нэг тоглогчийн горимтой action-adventure video game гэсэн ангилалд багтаж байгаа.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж