Эдийн засгийн чуулганд урив

Хуучирсан мэдээ: 2011.06.06-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулганд урив

Өмнөд хөршийн Эрээн хотноо ирэх наймдугаар сарын 26-30-нд хятад, монгол, орос гурван улсын Эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт болно. Өмнө нь 2 удаа бизнес, эдийн засгийн форум хэмээн зохиож байсан бол энэ удаа ӨМӨЗО-ны Засгийн газраас цар хүрээг нь өргөжүүлж, чуулга уулзалт болгон зохион байгуулахаар болжээ.

ӨМӨЗО-ны төлөөлөгчид өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчтой уулзах үеэрээ энэ тухай танилцуулж, тус чуулга уулзалтад Улаанбаатараас өргөн бүрэлдэхүүн оролцохыг урилаа. “Хамтын ажиллагаа, хамтын хөгжил, хамтын ашиг”  уриан дор болох энэхүү чуулга уулзалтаар гурван улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргахаас гадна талууд худалдаа хамтын ажиллагааны төслүүдээ танилцуулж, эдийн засаг, худалдааны форум зохиохоор төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж