Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Туркийн лира унав

Туркийн эдийн засаг 2015 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс 2,3 хувиар нэмэгджээ. Гэхдээ өмнөх улирлынхаас бага үзүүлэлттэй байв гэж лхагва гаригт нийтлэгдсэн албан ёсны мэдээнд өгүүлсэн байна.

The Wall Street Journal хэвлэлийн асуулгад хамрагдсан эийн засагчид дүгнэхдээ , өсөлт 1,7хувьтай байна гэсэн юм.

Улирлын хэлбэлзлийн тооцоог өмнөх улирлынхаас 1,3хувиар өссөн гэж үзэв.

ДНБ-ний гуравны хоёрыг эзэлдэг хэрэглээний зарлага 4,5 хувиар I улиралд өссөн нь өмнөх улирлын 2,4 хувиас илүү гарчээ.

Bloomberg мэдээлснээр, өнгөрсөн улиралд эдийн засаг өссөн нь хүлээгдэж байснаас дээгшшр үзүүлэлт байсан юм. Сонгуулийн дараах тодорхойгүй байдлын улмаас Туркийн төв банк мөнгөний бодлогоо зөөллөхөө түр азнажээ.

Мэдээ нийтлэгдсэний дараа турк лира доллартай харьцуулахад 0,8 хувиар ханшаа нэмэн нэг доллартай  2,7332 лира тэнцэж байлаа.

Сануулахад, парламентын сонгуулийн дараа ерөнхийлөгч Эрдоганы нам олонхийн саналгүй болсон юм. Хөгжиж буй орнуудын хамгийн сулхан Туркийн лира мөнгө сонгуулийн дүнгийн дараа огцом унан ам.доллартай харьцуулахад 2799 лира болсон байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж